39. Ингээд хүмүүс бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд, тэр хот уруугаа буцав.
40. Хаан Гилгал уруу явж, Кимхам болон Иудагийн бүх ардууд, израильчуудын хагас нь хааныг дагалдан явав.
41. Гэтэл тэнд израильчууд бүгд хаан дээр ирээд—Бидний ах дүүс болох иудачууд нь юуны тулд таныг булааж, хаан хийгээд түүний гэрийнхэн бас хаантай хамт Давидын хүмүүсийг Иордан голыг гатлуулан авчрав? гэв.
42. Иудагийн бүх хүмүүс израильчуудад—Яагаад гэвэл хаан бол бидний ойрын төрөл юм. Та нар юунд энэ талаар уурлана вэ? Хааныхаас бид хооллосон уу? Эсвэл бид ямар нэгэн зүйл өөрсдөдөө авч үлдсэн үү? гэв.
43. Израильчууд иудачуудад хариулж—Бид хаанд арван хувьтай билээ. Тийм учраас Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийн атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаантнаа буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн нь бид бус уу? гэв. Гэвч иудачуудын үг нь израильчуудын үгнээс илүү хатуу байлаа.