27. Харуул өгүүлэн—Түрүүнд нь гүйж байгаа нь Задокийн хөвгүүн Ахимаазын гүйхтэй төстэй харагдана гэхэд хаан—Тэр бол сайн хүн. Сайн мэдээ авчирдаг хүн гэв.
28. Ахимааз чанга дуугаар хаанд—Бүгд сайн хэмээн өгүүлээд, газарт хөсөр унан, хаанд мөргөв. Тэрээр—Миний эзэн хааныг эсэргүүцсэн хүнийг тушааж өгсөн таны Бурхан ЭЗЭН ивээлтэй еэ гэв.
29. Хаан—Залуу Абсалом мэнд үү? хэмээн асуухад, Ахимааз—Иоаб хааны зарц нарыг илгээх үед зарц би нэгэн их шуугиан дэгдэхийг харсан ба юу болсныг мэдсэнгүй гэв.
30. Тэгэхэд хаан—Хажуу тийш болж, энд зогс гэв. Тэрээр хажуу тийш болж, хөдлөлгүй зогсов.