24. Давид хоёр хаалганы хооронд сууж байв. Харуул цайзын хаалганы дээвэр дээгүүр явснаа, тэргүүнээ өргөн харахад, нэгэн эрэгтэй хүн гүйн ирж байв.
25. Харуул хааныг дуудан, айлтгасанд хаан—Ганц хүн байгаа бол, баяртай мэдээ буй заа гэв. Өнөөх хүн улам улам ойртов.
26. Тэгтэл харуул бас нэгэн хүнийг гүйн ирж байхыг харав. Харуул хаалгачид—Бас нэгэн хүн ганцаараа гүйн ирж байна гэхэд хаан—Тэр ч бас баяртай мэдээ авчирч байгаа гэв.
27. Харуул өгүүлэн—Түрүүнд нь гүйж байгаа нь Задокийн хөвгүүн Ахимаазын гүйхтэй төстэй харагдана гэхэд хаан—Тэр бол сайн хүн. Сайн мэдээ авчирдаг хүн гэв.