2 Самуел 16:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хаан—Эзний чинь хөвгүүн хаа байна? гэхэд Зиба хаанд—Тэр “Өнөөдөр Израилийн гэр эцгийн минь хаанчлалыг надад эргүүлж өгнө” хэмээн өгүүлээд, Иерусалимд үлдсэн гэв.

4. Хаан Зибад—Үзэгтүн, Мефибошетын хамаг юмс нь чинийх гэхэд, Зиба—Эзэн хаантан минь, таны тааллыг би олох болтугай хэмээн мөргөн гуйя гэжээ.

5. Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, Саулын гэрийн нэгэн ургийн Герагийн хөвгүүн Шимеи гэгч нэгэн хүн хараалын үгс урсгасаар гарч ирэв.

6. Тэгээд тэр Давид болон Давид хааны хамаг зарц нар уруу чулуу шидэв. Ардууд болон хамаг хүчит эрчүүд хааны баруун, зүүн талд байв.

7. Шимеи—Зайл, тонил. Цус урсгадаг, зохисгүй хүн! хэмээн хараав.

2 Самуел 16