2 Самуел 15:35-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. Тэнд тахилч Задок болон Абиатар нар ч чамтай хамт байгаа биш үү? Чи хааны гэрээс сонссон болгоноо тахилч Задок болон Абиатар нарт дамжуулагтун.

36. Тэдний хоёр хөвгүүн нь буюу Задокийн хөвгүүн Ахимааз, Абиатарын хөвгүүн Ионатан нар тэнд тэдэнтэй хамт бий. Сонссон болгоноо надад тэднээр дамжуулсугай гэв.

37. Тэгээд Давидын нөхөр Хушаи хот уруу буцав. Тэр үед Абсалом ч Иерусалимд ирэв.

2 Самуел 15