2 Самуел 11:2-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Нэгэн үдэш Давид орноосоо босож, хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ.

3. Давид хүн явуулж, тэр эмэгтэйн тухай лавлан асуухад, нэг нь—Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв.

4. Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд, өөрийн гэрт буцав.

5. Эмэгтэй жирэмсэн болоод, Давид уруу хүн явуулж,—Би жирэмсэн боллоо гэж хэлүүлэв.

6. Давид Иоаб уруу хүн явуулж,—Хит хүн Уриаг над уруу ирүүл гэж хэлүүлэв. Ийнхүү Иоаб Уриаг Давид уруу явуулав.

7. Уриа түүн дээр ирэхэд, Давид түүнээс Иоаб болон хүмүүсийн сайн сайхан ба тулалдааны байдлын талаар асуув.

8. Тэгээд Давид Уриад—Гэртээ харьж, хөлөө угаагтун гэв. Уриа хааны гэрээс гарч явсанд, хаан түүний араас бэлэг илгээв.

9. Гэвч Уриа хааны гэрийн хатавчинд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтаж, гэртээ харьсангүй.

2 Самуел 11