2 Коринт 9:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тариачинд тарих үрийг, идэх хүнсийг бэлдэн өгдөг Тэрээр та нарт тарих үрийг чинь ханган, өсгөх бөгөөд та нарын зөвт байдлын ургацыг улам арвин болгоно.

11. Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр дамжуулан Бурханд өргөх талархлуудыг бий болгодог.

12. Яагаад гэвэл энэ үйлчлэлийн үүрэг нь зөвхөн ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, харин ч Бурханд өргөх арвин талархлуудаар мөн бялхдаг.

13. Энэхүү үйлчлэлээр өгөгдсөн баталгааны улмаас тэд Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулгавартай байдлын чинь төлөө, мөн тэдэнд болон бүх хүнд өгсөн та нарын хандивын өгөөмөр сэтгэлийн төлөө Бурханыг алдаршуулах болно.

14. Тэд та нарын төлөөх залбирлаараа ч та нар уруу тэмүүлдэг. Учир нь Бурханы хэмжээлшгүй нигүүлсэл та нарын дотор байгаа юм.

15. Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.

2 Коринт 9