2 Коринт 9:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үнэндээ ариун хүмүүст хандсан энэ үйлчлэлийн талаар та нарт бичих нь надад илүүц юм.

2. Учир нь би та нарын бэлэн байдлыг мэднэ. Та нарын үүгээр чинь би македоничуудад сайрхдаг. “Ахай ноднингоос эхэлж бэлтгэгдсэн” гэж би хэлсэн бөгөөд та нарын зүтгэл тэдний олонхыг хөдөлгөсөн билээ.

3. Миний хэлж байснаар та нар бэлдээсэй гэсэндээ би ах дүүсийг илгээлээ. Та нарын талаарх бидний бахархал энэ хэрэгт хоосон болчих вий.

4. Хэрэв надтай хамт македоничуудын хэн нэг нь ирж, та нарын бэлтгэлгүй байгааг олж харвал, та нараар барахгүй бид ч энэ итгэл найдвар дотор ичгүүртэй байдалд орох болно.

5. Тиймд та нарын хэдийн амласан өглөгийг урьдаас бэлэн болгуулахын тулд та нар дээр түрүүлээд очооч гэж ах дүү нарыг ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэж бэлтгэснээр албадлагын бус, харин өгөөмөр сэтгэлийн өглөг байх болно.

6. Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана.

2 Коринт 9