1. Хайрт хүмүүс минь, эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё.
2. Бидэнд зориулж зүрх сэтгэлдээ өрөө гарга. Бид хэнийг ч буруутгаагүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч мэхлээгүй.
3. Та нарыг зэмлэх гэж би хэлээгүй. Учир нь хамтдаа үхэж, хамтдаа амьд байхын тулд та нар бидний зүрхэнд байдаг гэж би урьд нь хэлсэн.