1. Учир нь хэрэв бидний газар дахь гэр болох майхан нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.
2. Учир нь бид тэнгэрээс буй бидний орших оронг өмсөхийг их хүсэж, энэ майханд ёолон байдаг.
3. Хэрэв бид хувцасласан байх аваас нүцгэнээр олдохгүй.
4. Учир нь бид энэ майхандаа байх зуураа дарамттай байж, ёолдог юм. Яагаад гэвэл үхлийн бие нь амиар залгигдсан байхын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.