4. Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.
5. Хэрэв хэн нэг чинь гашуудуулсан бол тэр хүн зөвхөн намайг гашуудуулсан бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг ч гэсэн гашуудуулсан байх. Би хэтрүүлж хэлээгүй.
6. Тийм хүнд олонхын зүгээс гарсан энэ шийтгэл хангалттай.
7. Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайвшруулах нь дээр юм.
8. Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя.
9. Та нар бүх зүйлийн дотор дуулгавартай байдаг эсэхийн баталгааг чинь мэдэхийн тулд би ийнхүү бичсэн.
10. Та нар хэн нэгнийг ямар нэгэн юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ.