11. Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш.
12. Христийн сайн мэдээний төлөө намайг Тройд ирэхэд Эзэн өмнө маань хаалгыг нээсэн байсан.
13. Би өөрийн дүү Титийг олоогүйдээ сүнс минь амарсангүй. Харин ч тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, би Македонийг зорин явсан юм.
14. Харин Бурханд талархлууд нь өргөгдөх болтугай. Тэр нь биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр анхилуулдаг.
15. Яагаад гэвэл бид аврагдаж буй болон мөхөж буй хүмүүсийн дотор Бурханд зориулсан Христийн анхилуун үнэр мөн.