2 Коринт 11:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бага зэргийн мунхаглал дотор минь намайг тэвчихийг хүсье. Намайг хүлцэн тэвчээрэй.

2. Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан.

3. Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна.

2 Коринт 11