2 Коринт 10:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Одоо Паул би өөрөө Христийн хүлцэл болон дөлгөөн байдлаар та нарыг ятгаж байна. Би та нартай нүүр учрахдаа хүлцэнгүй байгаад харин хол байхдаа зоригтой байдаг гэнэ.

2. Биднийг махан биеийнхээ дагуу явсан юм шиг боддог зарим хүмүүсийн эсрэг зоригтой байя гэж бодож байгаа итгэлтэйгээр дэргэд чинь байхдаа би зоригтой байхгүй байхын тулд та нараас гуйж байна.

3. Учир нь бид махан бие дотор алхдаг боловч, махан биеийн дагуу дайтдаггүй.

4. Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм.

5. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.

2 Коринт 10