1 Тимот 6:18-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн тэдэнд тушаа.

19. Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийг тавин эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм.

20. Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Дэмий хоосон үг ярианаас хийгээд “мэдлэг” гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос зайлсхий.

21. Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн. Нигүүлсэл та нарт байх болтугай.

1 Тимот 6