4. Яагаад гэвэл Бурханаар бүтээгдсэн юм бүхэн сайхан. Хэрэв тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох ямар ч зүйл байхгүй.
5. Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг.
6. Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал, чи өөрийн дагаж буй эрүүл сургаалын болон итгэлийн үгсээр тэжээгдэн Христ Есүсийн сайн үйлчлэгч байх болно.
7. Харин олиггүй, эмгэдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Нөгөө талаар өөрийгөө сүсэглэлийн зорилгын төлөө дасгалжуул.
8. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай.
9. Энэ нь итгэмжит үг мөн.
10. Учир нь бид үүний төлөө ажилладаг, зүтгэдэг. Яагаад гэвэл бүх хүмүүсийн, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид өөрсдийн найдвараа тавьсан юм.
11. Эдгээр зүйлийг тушаа, зааж сургагтун.
12. Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол.
13. Намайг очтол Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай.
14. Чамд байгаа сүнслэг бэлгийг бүү үл хайхар. Энэ нь ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжуулж чамд соёрхогдсон юм.