1. Самуел өндөр настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов.
2. Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байсан бөгөөд тэд Беершебад шүүгчид байв.
3. Харин түүний хөвгүүд нь эцгийнхээ замаар явалгүй, шударга бус олз ашиг хайн эргэж, хээл хахууль аван, шударга ёсыг гажуудуулав.