4. Тийнхүү Израилийн хөвгүүд Баалууд болон Аштаротыг зайлуулан, зөвхөн ЭЗЭНд үйлчлэв.
5. Тэгэхэд Самуел—Бүх Израилийг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв.
6. Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин,—Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.
7. Израилийн хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв.