1 Самуел 7:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Кириат-иеаримын хүмүүс ирж, ЭЗЭНий авдрыг авч, толгод дээрх Абинадабын гэрт авчрав. Түүний хүү Елеазарыг ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар ариусгасан билээ.

2. Авдар Кириат-иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНийг санагалзан гашуудлаа.

3. Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин,—Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол, та нар дотроосоо харийн бурхад болон Аштаротыг зайлуулан, зүрх сэтгэлээ ЭЗЭНд хандуулан, зөвхөн Түүнд л үйлчил. ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аварна гэв.

1 Самуел 7