13. Бет-шемешийн хүмүүс хөндийд улаан буудайныхаа ургацыг хурааж байгаад, нүдээ өргөн авдрыг харцгаав. Тэд авдрыг хараад ихэд баярлав.
14. Өнөө тэрэг Бет-шемеш хүн Иошуагийн талбайд ирж, нэгэн бул чулууны дэргэд зогсов. Тэр хүмүүс тэрэгний модыг хагалан, үнээнүүдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв.
15. Левичүүд ЭЗЭНий авдар болон түүнтэй хамт байсан алтан эдлэл хийсэн хайрцгийг авч, тэдгээрийг бул чулуун дээр тавив. Бет-шемешийн хүмүүс тэр өдөр ЭЗЭНд шатаалт тахилууд болон өргөгдсөн өргөлүүдийг өргөлөө.
16. Филистийн таван ноён үүнийг үзээд, тэр өдөртөө Екрон уруу буцав.