1. ЭЗЭНий авдар филистчүүдийн нутагт долоон сар байлаа.
2. Филистчүүд тахилч нар болон мэргэч төлөгчдийг дуудан,—Бид ЭЗЭНий авдрыг яах вэ? Түүнийг байсан газарт нь яаж буцаахыг бидэнд зааж өгөөч гэжээ.
3. Тэд—Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцаах бол юу ч үгүй хоосон буцааж болохгүй. Харин та нар Түүнд гэмийн тахилыг заавал өргөгтүн! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар та нараас яагаад салахгүй байгааг та нар мэдэх болно гэв.