1 Самуел 5:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Тэр Ашдод болон түүний хязгаар нутгийн хүмүүсийг сүйрүүлж, хавдар өвчнөөр цохив.

7. Ашдодын хүмүүс үүнийг үзээд—Израилийн Бурханы авдрыг бидний дунд үлдээж болохгүй. Учир нь тэр Бурханы мутар бидний дээр болон бидний бурхан Дагонд гай зовлон учруулсан билээ гэцгээв.

8. Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан,—Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэж асуув. Тэд—Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя хэмээв. Тэд Израилийн Бурханы авдрыг аваачив.

9. Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг аймшигтай үймээн авчран, Бурхан энэ хотын хүмүүсийг хөгшин, залуугүй зовоож, тэд бүгд хавдар өвчтэй болов.

1 Самуел 5