5. ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд авчрахад, газар доргитол бүх Израиль уухайлан хашхирав.
6. Филистчүүд тэр их уухайлах дууг сонсоод,—Еврейчүүдийн хуаранд гарсан ийм уухайлах дуу нь юу вэ? гэлцэв. Тэгээд ЭЗЭНий гэрээний авдар хуаранд ирснийг тэд мэдлээ.
7. Филистчүүд—Бурхан тэдний хуаранд залран ирэв хэмээн өгүүлж айцгаав. Тэгээд—Бидэнд гай ирэв. Урьд нь ийм юм тохиолдож байгаагүй.
8. Бидэнд гай ирэв. Хэн биднийг эдгээр хүчит бурхдын мутраас аврах вэ? Эдгээр нь египетчүүдийг цөлд элдэв төрлийн гамшгаар устгасан бурхад мөн билээ.