1 Самуел 31:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэд Саулын зэвсгийг Аштаротын сүмд тавьж, түүний цогцсыг Бет-шаны хананд өлгөв.

11. Иабеш-Гилеадын оршин суугчид филистчүүдийн Саулд юу хийснийг сонсоод,

12. бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саул болон түүний хөвгүүдийн цогцсыг Бет-Шаны хананаас авч, Иабешт авчран, тэнд шатаав.

13. Тэгээд тэдний ясыг авч, Иабеш дахь сухай модны доор оршуулан, долоо хоног мацаг барив.

1 Самуел 31