1 Самуел 27:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Давидыг Гат уруу зугтсаныг Саулд мэдэгдсэнд Саул дахин Давидыг мөшгөсөнгүй.

5. Дараа нь Давид Ахишт—Хэрвээ би одоо таны тааллыг олсон бол, уг нутгийн нэг хотод нэг газрыг надад өгч, тэнд намайг суулгаж өгнө үү. Боол чинь хааны хотод тантай хамт яагаад суух ёстой билээ? хэмээн өгүүлэв.

6. Ийнхүү Ахиш тэр өдөр Зиклагийг Давидад өгөв. Тийнхүү Зиклаг нь өнөөдрийг хүртэл Иудагийн хаадын мэдэлд байдаг ажээ.

7. Филистчүүдийн нутагт Давидын суусан хоногийн тоо гэвэл нэг жил дөрвөн сар байв.

8. Давид өөрийн хүмүүсийн хамт явж, гешурчууд, гирзичүүд болон амалекчуудыг дайран тонов. Тэд эртнээс Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар нутагт сууж байв.

1 Самуел 27