36. Тэгээд Абигаил Набал уруу буцаж ирэхэд Набал өөрийн гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.
37. Харин өглөө болж Набалын согтуу гарахад эхнэр нь түүнд тэдгээр зүйлсүүдийн тухай ярьсанд түүний зүрх нь мөхөж, чулуу мэт болов.
38. Арваад хоногийн дараа ЭЗЭН Набалыг цохисонд тэр үхэв.
39. Давид Набалыг үхсэнийг сонсоод,—Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Набалын нүглийг түүний толгойд хариулав хэмээн өгүүлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.