32. Давид Абигаилд—Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.
33. Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас болон өөрийнхөө гараар өөрийн өшөөг авахаас болиулсан чи магтагдах болтугай.
34. Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хэрэв надтай уулзахаар чи яаран ирээгүй бол үнэхээр үүр цайх хүртэл Набалд ганц ч эрэгтэй хүн үлдэхгүй байх байсан хэмээн өгүүлэв.