1. Саул филистчүүдийг мөшгөн хөөгөөд, буцан ирэхэд нь—Давид одоо Енгедийн цөлд байна гэдгийг мэдэгдэв.
2. Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн хүнийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хаднуудын урдуур явав.
3. Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд агуй байсанд Саул бие засахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байв.