1 Самуел 23:8-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Ийнхүү Саул Кеила уруу явж, Давид болон түүний хүмүүсийг бүслэн дайтахаар бүх ард олныг дуудаж цуглуулав.

9. Саулыг өөрт нь хор хөнөөл хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс тахилч Абиатарт—Ефодыг авч ирэгтүн хэмээн өгүүлэв.

10. Тэгээд Давид—Израилийн Бурхан, ЭЗЭН минь ээ, Саул Кеилад ирж, надаас болж энэ хотыг устгах гэж байгаа гэдгийг Таны боол лавтай сонслоо.

1 Самуел 23