1. Нэг хүн Давидад—Филистчүүд Кеилагийн эсрэг дайрч, үтрэмийг дээрэмдэж байна гэж мэдэгдэв.
2. Тэгээд Давид ЭЗЭНээс лавлан—Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? хэмээн асуухад ЭЗЭН Давидад—Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун хэмээн айлдав.
3. Гэтэл Давидын хүмүүс өөрт нь—Харагтун, бид энд Иудад байгаа атлаа айж байна. Хэрэв бид Кеила уруу филистчүүдийн цэргийн эсрэг явбал ямар их айх бол хэмээн өгүүлэв.
4. Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож,—Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө хэмээн айлдав.
5. Ийнхүү Давид өөрийн хүмүүсийн хамт Кеилад очиж, филистчүүдтэй тулалдан, тэдний мал сүргийг булаан тууж, филистчүүдийг маш ихээр цохин алав. Ингэж Давид Кеилагийн оршин суугчдыг аврав.
6. Ахимелехийн хөвгүүн Абиатар Давид уруу Кеилад байхад нь зугтаж ирэхдээ гартаа ефод авчирсан байв.
7. Давид Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр—Бурхан түүнийг миний гарт өгөв. Учир нь Давид давхар хаалга, цуургатай хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ хэмээн өгүүлэв.
8. Ийнхүү Саул Кеила уруу явж, Давид болон түүний хүмүүсийг бүслэн дайтахаар бүх ард олныг дуудаж цуглуулав.
9. Саулыг өөрт нь хор хөнөөл хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс тахилч Абиатарт—Ефодыг авч ирэгтүн хэмээн өгүүлэв.