1 Самуел 21:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех Давидтай уулзахдаа дагжин чичирч, түүнд—Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? хэмээн асуув.

2. Давид тахилч Ахимелехт—Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов” гэсэн.

3. Тийм учраас одоо чамд юу байгаа вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв.

4. Тахилч Давидад хариулан,—Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч ариусгасан талх бий бөгөөд эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэв.

5. Давид тахилч нарт хариулан,—Үнэхээр намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч залуучуудын бие нь бузартаагүй. Өнөөдөр ч гэсэн бузартаагүй хэмээн өгүүлэв.

6. Тийнхүү тахилч түүнд ариусгасан талхыг өгөв. Учир нь тэнд оронд нь халуун талх тавихаар ЭЗЭНий өмнөөс салгаж авсан оршихуйн талхнаас өөр талх байсангүй.

7. Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв.

8. Давид Ахимелехт—Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэвсгээ ч авчраагүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэв.

1 Самуел 21