1. Саул өөрийн хөвгүүн Ионатан болон бүх зарц нартаа Давидыг алахыг тушаав. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.
2. Тийм учраас Ионатан Давидад—Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Тиймээс өглөө болгоомжтой байж, далд газар нуугдагтун.
3. Би гадагш гарч, чиний байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон, чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд мэдүүлье гэжээ.