1 Самуел 18:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод тэр жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа зайлав.

12. Саул Давидаас айж байв. Учир нь ЭЗЭН Саулаас салж, Давидтай хамт байв.

13. Тийм учраас Саул Давидыг өөрөөсөө зайлуулж, түүнийг мянгатын даргаар тавив. Давид хүмүүсийн тэргүүнд зогсон удирдаж байв.

14. ЭЗЭН Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв.

1 Самуел 18