47. Саул Израилийн хаан болсноосоо хойш тэднийг хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаана ч явсан тэднийг шийтгэж байв.
48. Тэр эр зориг гарган, амалекчуудыг устгаж, Израилийг дээрэмчдийн савраас аврав.
49. Саулын хөвгүүд бол Ионатан, Ишви, Малхи-шуа бөгөөд хоёр охиных нь нэр эгчийнх нь Мераб, дүүгийнх нь Михал.