1 Самуел 14:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Нэг өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг баригч залуудаа—Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин энэ тухай Ионатан эцэгтээ мэдэгдсэнгүй.

2. Саул Гибеагийн Мигрон дахь анар модны дор байв. Түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа.

3. Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах, Ахитубын хөвгүүн Ахиа ефод өмсөж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байв.

4. Ионатан филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очих гэсэн гармын хоёр талд хадан хавцал байсан ба нэг талын хавцлыг Бозез, нөгөө талын хавцлыг Сене гэдэг байжээ.

5. Нэг талын хавцал нь Михмашийн харалдаа хойд талд, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд талд байв.

6. Ионатан зэвсэг баригч залуудаа—Явцгаая. Эдгээр хөвч хөндүүлээгүй хүмүүсийн цэргийн анги уруу гатлан очъё. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.

7. Зэвсэг баригч залуу нь түүнд—Зүрхнийхээ тааллаараа үйлдэгтүн. Явагтун, би таны хүслээр тантай хамт байна гэв.

8. Ионатан—Харагтун, бид тэр хүмүүс уруу гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө илчилье.

9. Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу очтол хүлээгтүн” гэж хэлбэл, бид өөрсдийн байх газарт байж, тэдэн уруу очихгүй.

1 Самуел 14