1 Петр 5:6-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.

7. Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл.

8. Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.

9. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ.

10. Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдар уруу дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө та нарыг түр зуур зовсны дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно.

1 Петр 5