7. Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож идсэнээрээ өөрсдийнхөө мөхөс мөс чанарыг бузарладаг ажээ.
8. Харин идэх юм биднийг Бурханд аваачихгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй.
9. Харин та нарын энэ эрх мөхөс хүмүүст бүдрүүлэх чулуу болох вий гэдэгт санаа тавь.
10. Учир нь мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэрэв мөхөс нэгэн харвал, шүтээнд тахигдсан юмсыг идье хэмээн түүний мөс чанар нь зоригжих бус уу?