1 Коринт 5:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. тийм хүнийг махан биеийг нь сүйрүүлэхийн тулд Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм.

6. Та нарын сайрхал чинь сайн биш ээ. Жаахан хөрөнгө нь зуурсан гурилыг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү?

7. Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг бүрмөсөн цэвэрлэ. Учир нь бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ч гэсэн тахил болсон юм.

8. Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба бузар муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баярыг тэмдэглэе.

9. Садар самуун хүмүүстэй холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ,

10. энэ ертөнцийн садар самуун, эсвэл шунахай, эсвэл дээрэмчид, эсвэл шүтээн шүтэгч хүмүүстэй холбогдож болохгүй гэж би ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцийн гадна гарах ёстой болно.

11. Харин би та нарт хэрэв ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садар самуун, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтэгч, эсвэл хараалч, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Тийм хүнтэй хамт хооллож ч болохгүй.

1 Коринт 5