1. Та нарын дунд харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ.
2. Та нар их зантай болж, харин ийм зүйлийг үйлдэгч нэгэн нь та нарын дундаас зайлуулагдахын тулд та нар гашуудсангүй.
3. Миний хувьд, би биеэрээ байгаагүй боловч сүнсээрээ та нарын дэргэд байж, дунд чинь байсан мэт үүнийг үйлдэгчийг хэдийн шүүсэн юм.
4. [Бидний] Эзэн Есүсийн нэрээр та нар цуглах үед би сүнсээрээ та нартай хамт байж, бидний Эзэн Есүсийн хүчээр
5. тийм хүнийг махан биеийг нь сүйрүүлэхийн тулд Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм.