1 Коринт 16:13-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун.

14. Та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэг.

15. Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.

16. Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, хөдөлмөрлөгч хүн бүрд та нар бас захирагдаж байгаарай.

17. Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Яагаад гэвэл тэд та нарын дутууг нөхсөн билээ.

18. Учир нь тэд миний болон та нарын сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр.

19. Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна.

20. Бүх ах дүүс та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ.

21. Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ.

22. Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната.

23. Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай.

24. Миний хайр Христ Есүсийн дотор та бүгдтэй хамт байх болтугай.

1 Коринт 16