1. Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд.
2. Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон бололцоогоороо цааш нь хийж хадгал.
3. Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг тань хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ.
4. Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз.