1 Коринт 15:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын дотор зарим хүн үхэгсдийн амилалт байхгүй гэж юунд ярина вэ?

13. Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно.

14. Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм.

15. Хэрэв үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханы эсрэг гэрчилснээрээ бид Бурханы тухай хуурамч гэрчлэгчид болно.

16. Учир нь хэрэв үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч гэсэн амилуулагдаагүй болно.

17. Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна.

18. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно.

19. Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно.

20. Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн.

21. Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ.

22. Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно.

23. Харин тус бүр өөрийн дараалал дотор байна. Христ бол анхны үр жимс юм. Дараа нь Христийн хүмүүс Түүнийг ирэхэд амилуулагдана.

1 Коринт 15