1 Коринт 14:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Түүнчлэн хэрэв та нар хэлээр ярихдаа тодорхой үгийг өгөхгүй бол ярьж байгаа чинь хэрхэн ойлгогдох юм бэ? Агаарт ярьж буй хэрэг болно.

10. Ертөнцөд олон янзын хэл байдаг байх. Утгагүй хэл нэг ч байхгүй юм.

11. Иймээс хэрэв би тухайн хэлний утгыг мэдэхгүй бол ярилцагч хүнийхээ хувьд би харь хүн болж, миний хувьд ярилцагч маань харь хүн болно.

12. Тэрчлэн та нар сүнслэг зүйлсэд хүсэн тэмүүлдэг хүмүүс учир чуулганы босгон байгуулалтын төлөө тэдгээрийн бялхалтыг эрж хай.

13. Тиймд хэлээр яригч хүн тайлбарлахын тулд залбираг.

1 Коринт 14