1 Коринт 12:24-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Харин бидний аятайхан харагдах эрхтнүүд тийм байдлыг шаарддаггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутагдсан эрхтнүүдэд илүү хүндэтгэлийг үзүүлэв.

25. Ингэснээр бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм.

26. Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтнүүд зовно. Хэрэв нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтнүүд баярлах болно.

27. Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа үүний эрхтнүүд нь юм.

28. Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшгийг үйлдэх хүч, дараа нь эдгээх бэлгүүд, туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих чадварыг тавьжээ.

29. Бүгд элч нар гэж үү? Бүгд эш үзүүлэгчид гэж үү? Бүгд багш нар гэж үү? Бүгд гайхамшгийг үйлдэгчид гэж үү?

30. Бүгд эдгээх бэлгүүдтэй гэж үү? Бүгд олон янзын хэлээр ярьдаг гэж үү? Бүгд хэлийг тайлбарладаг гэж үү?

31. Харин үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн.Би та нарт илүү давуу замыг харуулъя.

1 Коринт 12