1 Коринт 12:16-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Хэрэв чих “Би нүд биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ.

17. Хэрэв бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх байсан бэ? Хэрэв бүхэл бие сонсгол байсан бол үнэрлэх мэдрэмж нь хаана байх билээ?

18. Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ.

19. Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ?

20. Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна.

21. Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт хэлж чадахгүй. Эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм.

22. Бүр сул дорой мэт санагдах эрхтэн харин ч шал өөр байх бөгөөд биед бүр ч их хэрэгтэй байдаг аж.

23. Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн зарим эрхтнүүддээ бид илүү хүндэтгэл үзүүлдэг бөгөөд аягүй харагддаг эрхтнүүд маань илүү аятайхан байдлыг шаарддаг.

24. Харин бидний аятайхан харагдах эрхтнүүд тийм байдлыг шаарддаггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутагдсан эрхтнүүдэд илүү хүндэтгэлийг үзүүлэв.

1 Коринт 12