6. Тэд тачаадан хүссэн шиг бузар юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм.
7. Тэдний зарим шиг шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Хүмүүс идэж, уухаар суув. Тоглохоор бослоо” гэж бичигдсэн байна.
8. Тэдний адил бид садар самууныг үйлдэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянган хүн үхсэн юм.
9. Тэдний адил бид Христийг сорихгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн юм.
10. Тэдний адил бид дургүйцэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь дургүйцээд, устгагчаар хөнөөгдсөн юм.
11. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ.
12. Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг.
13. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм.
14. Тиймд миний хайрт хүмүүс ээ, шүтээн шүтэх явдлаас зугт.
15. Мэргэн хүмүүст хэлдгийн адил би хэлье. Юу хэлж байгааг минь та нар шүүцгээ.
16. Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү?
17. Талх нэг тул бид олуулаа ч нэг бие байна. Учир нь бид бүгдээрээ нэг талхнаас хуваалцдаг.
18. Махан биеийнх нь дагуу Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээний хамсаатан биш үү?
19. Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтээнүүдэд тахигдсан юмс нь чухал юм уу, шүтээн нь чухал юм уу?
20. Үгүй, харин тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийн хамсаатан болоосой гэж би хүсдэггүй.