1 Коринт 10:27-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл, мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид.

28. Хэрэв хэн нэгэн хүн та нарт “Энэ бол шүтээнд тахисан мах” гэвэл, та нарт хэлж өгсөн хүний болон мөс чанарын төлөө түүнийг бүү ид.

29. Би та нарын мөс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Учир нь яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ?

30. Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал өргөсөн зүйлийнхээ талаар гүтгэгддэг билээ?

31. Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.

32. Иудейчүүдэд ч, грекчүүдэд ч, Бурханы чуулганд ч хэрэг төвөг бүү учруул.

33. Яг надтай адил байгтун. Хүмүүсийг аврагдаасай гэсэндээ би өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайн, бүхний дотор бүх хүний таалалд нийцүүлдэг.

1 Коринт 10