14. Тиймд миний хайрт хүмүүс ээ, шүтээн шүтэх явдлаас зугт.
15. Мэргэн хүмүүст хэлдгийн адил би хэлье. Юу хэлж байгааг минь та нар шүүцгээ.
16. Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү?
17. Талх нэг тул бид олуулаа ч нэг бие байна. Учир нь бид бүгдээрээ нэг талхнаас хуваалцдаг.
18. Махан биеийнх нь дагуу Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээний хамсаатан биш үү?
19. Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтээнүүдэд тахигдсан юмс нь чухал юм уу, шүтээн нь чухал юм уу?
20. Үгүй, харин тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийн хамсаатан болоосой гэж би хүсдэггүй.
21. Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй.
22. Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?
23. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй.
24. Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг.