1. Та нар дараах зүйлийг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, бидний эцгүүд бүгд үүлэн баганан дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч,
2. бүгд үүл болон тэнгист Мосе уруу баптисм хүртэж,
3. бүгд адилхан сүнслэг хоол идсэн бөгөөд
4. бүгд адилхан сүнслэг ундааг уусан байна. Тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас тэд ундаалсан юм. Тэр хад бол Христ байв.
5. Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцсэнгүй. Иймээс ч тэднийг цөлд унагасан юм.
6. Тэд тачаадан хүссэн шиг бузар юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм.
7. Тэдний зарим шиг шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Хүмүүс идэж, уухаар суув. Тоглохоор бослоо” гэж бичигдсэн байна.
8. Тэдний адил бид садар самууныг үйлдэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянган хүн үхсэн юм.
9. Тэдний адил бид Христийг сорихгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн юм.