1 Иохан 5:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ.

4. Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг дийлсэн ялалт нь бидний итгэл болой.

5. Есүс бол Бурханы Хүү мөн гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?

6. Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн буюу Есүс Христ юм. Тэр зөвхөн усаар биш, харин ус ба цусаар ирсэн. Гэрчлэгч нь Сүнс юм. Учир нь Сүнс бол үнэн мөн.

7. Гэрчлэгч нь гурав бөгөөд

8. Сүнс, ус болон цус юм. Энэ гурав нь нэг болой.

1 Иохан 5